"The Beatles" хамтлагийн хөшөөг сэргээн засварлахдаа өнгө андуурч цэнхэр өнгөөр будсан, зориуд тийм өнгөөр будаагүй гэв

"The Beatles" хамтлагийн хөшөөг сэргээн засварлахдаа өнгө андуурч цэнхэр өнгөөр будсан, зориуд тийм өнгөөр будаагүй гэв

Улсын Их Дэлгүүрийн урд байрлах "The Beatles" хамтлагийн хөшөөг Украины төрийн далбаатай ижил өнгөөр буюу шар, цэнхэр өнгөөр будсан ч төд удалгүй цэнхэр өнгийг ногоон болгон будсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны мэдээлж буйгаар "Хөшөөг сэргээн засварлах ажлын хүрээнд хуучин байсан өнгийн сэргээн будах үед гүйцэтгэгч нар өнгө андуурч будсан. Түүнээс биш зориудаар тийм өнгөөр будсан зүйл байхгүй. Дараа нь ахн өөр өнгөөр будаж цэнхэр, шар өнгийг өөрчилсөн" гэжээ.