ЦЕГ: Хичээлийн завсарлагааны үеэр гарч яваад сураггүй алга болсон найман настай хүүхдийг эрэн сурвалжилж байна

ЦЕГ: Хичээлийн завсарлагааны үеэр гарч яваад сураггүй алга болсон найман настай хүүхдийг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 49 минутад Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Ерөнхий боловсролын 43 дугаар сургуулиас 8 настай, эрэгтэй “О” гэх хүүхэд хичээлийн завсарлагааны үеэр гарч яваад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Баянгол дүүргийн цагдаагийн газраас одоогоор 50 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр оршин суух газраасаа сураггүй алга болсон хүүг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна.