Өнөөдөр могой өдөр

Өнөөдөр могой өдөр

Аргын тооллын 9 сарын 8, Сугар гараг. Билгийн тооллын 24, Гөрөөсөн толгой одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 19 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал (6ц 45м)  эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө