Хоёр настай хүүхдийн биед халдсан туслах багш С-ийг ажлаас нь түр чөлөөлжээ

Хоёр настай хүүхдийн биед халдсан туслах багш С-ийг ажлаас нь түр чөлөөлжээ

Энэ сарын 04-ны өдөр олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн "Сонгинохайрхан дүүргийн 26-р цэцэрлэгийн туслах багш дүүгийнх нь хоёр настай хүүхдийн биед халдсан" гэх мэдээллийг зургийн хамт нийтэлсэн нь олны анхаарлыг татсан.

Дээрх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй юм. Тэгвэл хэргийг шалгаж дуусах хүртэл багш С-ийг ажлаас нь түр чөлөөлсөн байна. С багшийн хувьд боловсролын байгууллагад таван жил ажилласан, мэргэжлийн үнэмлэхтэй мэргэжилтэн аж.