"Монголын Нотариатчдын танхим"-аас цаг үeийн асуудлаар мэдээлэл хийж байна. Ингэхдээ тус байгууллага явуулж буй үйл ажиллагаагаа олонд таниулах үүднээс байгууллагынхаа хөгжил дэвшилд гаргаж үйл явц, төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар Нотариатчдын танхим ямар хууль эрхзүйн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа, үйлчилгээний хураамжийн талаар дурдав.
ҮЗЭХ:
МНТ-ын төлөөллүүд, Монголын Нотариатчдын байгууллага цахимаар үйл ажиллагаа явуулдаг болсон. Ингэхдээ нотариатын баримтаа мөн цахимжуулсан. Ингэснээр нотариатын цахим баримт буюу архив нь e Mongolia системд холбогдсон байгаа. Тиймээс иргэд үйлчилгээний баримтаа өөрсдийн гар утаснаас авах боломжтой болсон. Мөн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, газар харилцааны газар, ТЕГ, УБЕГ, АТҮТ зэрэг байгууллагуудтай цахимаар харилцаа үүсгэж иргэдээс тодорхой баримт бүрдүүлэхийг шаардахгүйгээр цахим системээр цахимжуулан авах боломж бүрдсэн. Мөн гадаадад амьдарч буй Монголчуудыг харилцааг ДТГ зохицуулдаг байсан. Иймд Монголын Нотариатчдын байгууллага ГХЯ-тай хамтран ажиллаж цахимаар иргэдэд үйлчилж болдог болсон. Мөн гадаадад суурьших иргэд шаардлагатай бичиг баримтаа заавал консулыг газар биечлэн очиж авдаг байсныг бид консулын байгууллагатай хамтран заавал консул гэлгүй өөрт ойр байгаа нотариатич дээр очиж хэвлэн гаргуулах, батлуулах бололцоог бүрдүүлсэн. Цаашид бид сумдуудад ажиллаж буй нотариатчдын үйл ажиллагааг цахимжуулна. Ингэснээр МУ-ын иргэд нотариатын үйлчилгээг хаанаас ч цахимаар авах боломжтой болно.