Хөвсгөл нуурын доогуур шилэн кабель татаж Ханх сумыг интернэтээр холбожээ

Хөвсгөл нуурын доогуур шилэн кабель татаж Ханх сумыг интернэтээр холбожээ

Монгол Улсад анх удаад тооцогдох далай доогуурх шилэн кабелийг Хөвсгөл аймгийн Ханх суманд татжээ. Энэхүү радио өргөн нэвтрүүлгийн сүлжээг суурилуулснаар 8 км дотор мэдээлэл дамжуулах боломжтой.

Мөн Монгол Улсад анх удаа далай доогуур шилэн кабель суурилуулснаар цахилгаан эрчим хүч тасарсан үед ч мэдээлэл дамжуулах давуу талтай болж байна. Үүнээс гадна өндөр хурдны интернэт, IPTV, суурин утасны үйлчилгээг нэвтрүүлжээ. FM, радиогийн үндсэн сигналыг дамжуулах сүлжээг байгуулахдаа хосолмол буюу цахилгаан болон интернетийн урсгалыг нэгэн зэрэг дамжуулах шилэн кабелийг ашигласан байна. Энэ нь эрчим хүчний нэгдсэн системд холбогдоогүй алслагдсан бүс нутаг дахь байгууллага, сайт, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг цахилгаан болон интернетийн дэд бүтцэд нэгэн зэрэг холбох системийн ашиглалт, засвар үйлчилгээг зайнаас явуулах, улмаар гамшгийн болон онцгой байдлын үед сүлжээг шуурхай сэргээхэд ихээхэн дөхөм болж байгаа аж.