Цай Вэнү Руйгийн дараа Монгол Улсад Элчин сайдаар ажиллах магадлалтай Шэнь Минь Жуань нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тусгайлан танилцжээ

Цай Вэнү Руйгийн дараа Монгол Улсад Элчин сайдаар ажиллах магадлалтай Шэнь Минь Жуань нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тусгайлан танилцжээ

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнү Руйгийн бүрэн эрхийн хугацаа дуусч нутаг буцаж буйгаа өчигдөр өөрийн цахим хуудаснаа мэдэгдсэн байсан. Тэгвэл түүний оронд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Азийн газрын дэд дарга Шэнь Минь Жуань гэх эмэгтэй томилогдон ирэх магадлалтай байгаа аж.

Цай Вэнү Руйгийн хувьд 2020 оны нэгдүгээр сарын 30-нд Монгол Улсад Элчин сайдаар ажиллахаар Улаанбаатар хотод ирж байсан юм.

  • 1986-1988 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан
  • 1989-1992 онд БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга
  • 1992-1993 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
  • 1996-2000 онд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга
  • 2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх
  • 2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар ажиллаж байжээ.

Харин манай улсад Элчин сайдаар ирэх магадлалтай  Шэнь Минь Жуань нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тусгайлан танилцсан гэх мэдээлэл ч байгаа юм.