БНСУ-ын Бусаны кино наадамд Монголын хоёр кино нэр дэвшжээ

БНСУ-ын Бусаны кино наадамд Монголын хоёр кино нэр дэвшжээ

БНСУ-ын Бусаны 28 дахь удаагийн олон улсын кино наадам ирэх сарын 4-13-ны өдрүүдэд болно.

Азийн орнуудад хамгийн нэр хүндтэйд тооцогдох тус наадамд уламжлал ёсоор Бусаны наадамд 70 гаруй орны 200 орчим кино бүтээлийг сонгон 14 хэсэгт нэр дэвшүүлдэг. Тэгвэл энэ жил манай улсаас найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” /If Only I Could Hibernate/, найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” /Сity Of Wind/  кино тус тус “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгарсан байна.

Тус хэсэгт одоогоор 16 орны 30 кино шалгарсан бөгөөд өнгөрсөн жил тус наадамд “Худалдагч охин” уран сайхны кино дээрх номинцад өрсөлдөж байсан юм. 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө