Реппэр Thunder-ийн "Нэг л өдөр" тоглолтын тасалбар дуусаж, маркетингийн ажил нь зогсжээ

Реппэр Thunder-ийн "Нэг л өдөр" тоглолтын тасалбар дуусаж, маркетингийн ажил нь зогсжээ

Реппэр Thunder-ийн анхны бие даасан "Нэг л өдөр" тоглолт энэ сарын 9-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Зохион байгуулагчдын зүгээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд тасалбар борлуулахгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар тасалбарыг зөвхөн shoppy.mn болон GS25 дэлгүүрийн бүх салбараар худалдаалсан юм.

Тэгвэл shoppy.mn сайтаар худалдаалж байсан "Нэг л өдөр" тоглолтын тасалбар дуусаж, захиалга хаагджээ. Мөн Реппэр Thunder маркетингийн бүх ажлыг зогсоосон байна. Есдүгээр сарын 9-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга өдрийн 12:00 цагт нээгдэж, үзэгчдээ оруулж эхлэх гэнэ. Харин тоглолт 15:00 цагаас эхэлж, уран бүтээлчид үзүүлбэрээ үзүүлж эхлэх аж.




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө