Хөвсгөлийн аймагт баригдаж буй "Ид шидийн орон" төслийн хамт олонд хурдан удмын морь хандивлажээ

Хөвсгөлийн аймагт баригдаж буй "Ид шидийн орон" төслийн хамт олонд хурдан удмын морь хандивлажээ

Хөвсгөл аймагт "Ид шидийн орон төв" баригдахаар болсон талаар бид өнгөрсөн 2022 оны наймдугаар сард мэдээлж байсан билээ. Тус төвийг барих саналыг Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан болон "Шидэт урц" ТББ-ын залуус гаргаж, барилгын ажил эхэлсэн юм. 

Улмаар төслийн ажил амжилттай үргэлжилж буй. Ингэхдээ сайн дурын залуус болон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр барилгын ажлыг өвлөөс өмнө бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн тус төвд Хөвсгөл аймгийн 1987 онд 8-р анги, 1989 онд 10-р анги төгссөн хамт олон Хөвсгөл нутгийн ид шидийн оронд арван сая төгрөг, хурдан удмын цавьдар морь бэлэглэжээ.