Г.Чинзориг: Би Жалам харыг эхний раундад л ялж чадна. Тэр бол тамирчин биш /ВИДЕО/

Г.Чинзориг: Би Жалам харыг эхний раундад л ялж чадна. Тэр бол тамирчин биш /ВИДЕО/

Сүүлийн үед цахим орчинд олны анхаарлыг татах болсон холимог тулааны тамирчин Г.Чинзоригийг бид энэ удаад онцлон ярилцлаа. Түүний хувьд Жалам хар гэх нэрээр танигдсан Ө.Баярмандахтай тулаан хийнэ гэж лайв хийн олны анхаарлыг татах болсон. 

Тэрбээр 1994 онд төрсөн бөгөөд 2013 оноос эхлэн тасралтгүй гардан тулааны спортоор хичээллэжээ. 2014, 2015 онд улсын аварга болсноор идэр залуу ирээдүйтэй тамирчин гэгдэж байсан ч харамсалтайгаар зам тээврийн осолд орж, хүнд бэртэл аван 2019 оноос хойш тулааны рингэнд гаралгүй, бэлтгэл сургуулилт хийлгүй өдийг хүрчээ. "Хэрвээ боломж олдох юм бол рингэндээ ганц удаа гарчхаад албан ёсоор зодог тайлахыг хүсдэг" гэж ярих түүнээс харуусал, спортоо хайрлах сэтгэл мэдрэгдэнэ. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

- "Зам тээврийн осолд орж, дахин хөл дээрээ зогсох бараг боломжгүй гэх хариу авч байлаа" -

-2013 оноос хойш гардан тулааны спортоор хичээллэсэн шүү дээ. Энэ хугацаанд гаргасан амжилтуудаасаа хуваалцаач. Мөн миний мэдэхээр 2019 оноос хойш тулаан хийгээгүй. Энэ талаараа ярихгүй юу?

-2013-2019 он хүртэл 7 жил орчим тасралтгүй гардан тулааны спортоор хичээллэсэн. 2019 оноос хойш дөрвөн жил огт тулаан хийгээгүй. Амжилт гэвэл 2014 онд “Монгол зоо”-гийн улсын аварга, 2015 онд кикбоксын улсын аварга, 2015 онд сандэ боксын улсын аварга мөн ушу сандэ боксын улсын таван удаагийн аварга, 2019 оны ЕвроАзийн аваргад оролцож хүрэл медаль авсан. Тэр л миний хамгийн том, хамгийн сүүүлийн тулаан байсан даа.

Тэрнээс хойш ахиж тулаан хийлгүй өнөөдрийг хүртэл дөрвөн жил болж байна. Хамгийн сүүлд Евроазийн тулаанд орж ирчхээд, 2021 онд зам тээврийн осолд ороод, сар гаруй эмнэлэгт ухаангүй сэхээнд байсан. Тэр үед эмч нар ч хэлж байсан. Дунд чөмөгний бяцралын төрлийн гэмтэл авсан хүн дахиж хөл дээрээ босох ер нь хэцүү, боломж бага байдаг гэж байсан. Тэр үеэс хойш дахин бэлтгэл хийгээгүй. Бараг тулааны спортоо орхиж байсан гэхэд болно. Хөл хэрвээ гайгүй болоод, ахиж тулалдах боломж олдох юм бол дахин мэргэжлийн рингэнд гараад нэр төртэйгөөр албан ёсоор зодог тайлах юмсан гэж их боддог байлаа. Магадгүй Жалам хар тулаан хийе гэсэн нь тэр болмжийг нээсэн байж магадгүй.

Г.Чинзориг

- "Жалам хар бол тамирчин биш" -

- Жалам хар таны хувьд хэр тамирчин бэ?

-Жалам хар тамирчин биш. Тулааны мэргэжлийн спорт гэдэг мэдээж маркетинг ч юм уу үзэгчдээ татах зүйлс байх ёстой л доо. Гэхдээ тамирчин хүн мэргэжлийн ёс зүйтэй байх хэрэгтэй. Жалам хар бол уурхайд нүүрс ухаж байгаад гэнэт 2013 онд гарч ирээд шууд зодолдоод эхэлсэн хүн шүү дээ. Олдмол гэх юм уу. Жалам хар хэр тамирчин бэ биш тамирчин огт биш. Жалам харын амжилтыг бол би сайн мэдэхгүй байна. Түүнийг бодвол би муу ч үгүй Улсын аварга хүн шүү дээ. "Чи намайг аварга гэж дуудах ёстой" гэж хэлсэн нь ч тийм учиртай. Жалам хар өөрөө аварга болж үзээгүй, тамирчин биш болохоор сайн ойлгохгүй л байх шиг байна лээ. Жалам харыг бараг зодолдож эхлээгүй байхад би аварга болчихсон байсан. Энэ спортод хэдэн настай байх нь хамаагүй. Олон жил тулалдсан тамирчнаа л хүндлэх ёстой байдаг юм.

- Тулаан хийх санааг хэн нь анх гаргасан бэ? Бооцоогоо бас ярьж тохирсон зүйл байгаа болов уу?

-Зургаадугаар сарын сүүлээс эхлээд над руу бараг өдөр болгон залгаад "хоёулаа зодолдъё" гээд байхаар нь би үгүй, чамтай тулаан хийхгүй л гэсэн. Нэгдүгээрт эрүүл мэндийн шалтгаан байсан. Миний хөл угаасаа сайнгүй байгаа. Тэгээд ч би өөрөө тулалдмааргүй байсан. Учир нь Жалам хар дээр хэрвээ найман настай хүүхэд ч юм уу ирээд зодолдъё гэвэл мэдээж зодолдохгүй л гэх байх. Тэрэнтэй л ижил. Жалам хар миний хувьд найман настай бацаан л гэсэн үг. Тэгээд тоохгүй орхисон чинь долдугаар сар бүтэн, наймдугаар сар бүтэн над руу өдөр болгон утсаар ярьж, баахан live хийж намайг элдвээр хэлээд байсан. Би бүр сүүлдээ арга ядаад үнэхээр тулаан хийх гээд байгаа юм бол хамаа алга хийе. Гэхдээ би чамтай доод тал нь 100 сая төгрөгөөр тулаан хийнэ. 100 сая төгрөгөө олоод хүрээд ир гэсэн. Гэхдээ Жалам хард бол 100 сая төгрөг байхгүй л юм шиг байна лээ. 30 сая бол байгаа гэж байсан. Тэгэхээр нь 30 саяд бол тулалдчихья гэж байгаа.

-Гурван лайв цуг хийсэн бил үү? Тэр лайвуудыг ярьж тохиролцоод хийсэн үү? Тэмцээний ямар нэгэн маркетинг байсан юм уу?

-Бүтэн гурван сар элдвээр хэлүүлсний эцэст эхний лайваа ярилцаж, тохиролцоод хийсэн. Хоёр дахь лайв дээрээ надаас болоод ажлаасаа халагдчихлаа гэсэн утгатай юм яриад байхаар нь үгүй гэдгийг нь хэлсэн. Машинд тухтай ярьж чадаагүй учраас хоолонд орж байхдаа нэг лайв хийсэн. Ингээд нийтдээ гурван лайв л хийсэн.

Тэр маркетингтэй хамаагүй. Би тэр холбооны хүмүүстэй нь ерөөсөө ярилцаагүй. Гэрээнд гахын үсэг зураагүй. Ямар нэгэн байдлаар маркетинг ч юм уу, олны анхаарлыг татах гэсэн юм огт байхгүй.

- Олон нийтийн сүлжээгээр ёс бус үг, үйлдэл гаргасан гээд олны шүүмжлэлийг багагүй хүртсэн. Шүүмжийг хэрхэн хүлээж авсан бэ?

Хүмүүс шүүмжлээд, янз бүрийн чат бичээд л байсан. Жалам хар чинь бүр миний утасны дугаарыг түмэнд зарлачихсан шүү дээ. Нэг хэсэг маш их дуудлага ирсэн. Одоо харин гайгүй болчихлоо. Энэ байтугай л юмнууд гараад, тэр байтугай л нийгэмд буруу сэтгэгдэл төрүүлэхээр зүйлс гарч л байдаг. Хүүхдүүд үзэж л байдаг. Одоо бараг дассан байлгүй дээ. Хүмүүс хүүхдийн мууг үзэх их дуртай юм шиг санагдаад байгаа. Би ч тэр байтугайг л үзсэн хүн. Өмнө нь бас улсын ажил хийдэг байж аавдаа ланд 200 авч өглөө авлигач гээд л зөндөө л муугаар хэлүүлж байсан. Хүний сайн юмыг нэг их дөвийлгөдөггүй мөртлөө муу юм болонгуут л бүгдээрээ ороод ирдэг. Би ч нэг их тоодоггүй дээ.

- "Тулаан хийх өдрөө хараахан товлоогүй" -

- Тулаан хийх өдрөө товлосон уу? Гэрээ байгуулсан зүйл одоогоор байхгүй юм шиг байна тийм үү?

Тулааныг яг товлосон өдөр байхгүй. Ямар ч байсан тулаан хийнэ гэчихсэн байгаа. Лайв дээрээ ч би хэлсэн. Холбооны чинь менежер гэж байдаг бол над руу гэрээгээ явуулаарай гээд хаягаа өгсөн. Хүрээд ирвэл гэрээнд нь гарын үсгээ зурчихна даа.

- MGL fighting champion холбооноос дахиж тэмцээндээ оруулахгүй гэсэн юм ярьсан байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

"MGL Fighting championship" гээд Монголын шилдэг холбоо бий. Бид нар бүгд л тулалддаг байсан. Холимог тулаан, кикбоксын мэргэлжийн хамгийн анхдагч холбоо л доо. Тэндээс Жалам хар бид хоёрыг ёс бус үг, үйлдэл гаргасан гээд тулааны аль ч төрөлд оруулахгүй байх шийдвэр гаргасан юм байна гэж би ойлгосон. Гэхдээ угаасаа миний хувьд цаашид тулаан хийхгүй. Энэ бараг миний сүүлийн тулаан байх.

Г.Чинзориг

- Энэ тулаанд ялсан нь яах вэ? Мөнгөө аваад л болох юм уу? Эсвэл энэ жингийхээ аварга болох юм уу?

Лайв дээр би Жалам хараас асуусан. Нөхөр минь яг юунд тулалдуулах гээд байна гэхэд 30 гаран тэмцээн зохион байгуулж байсан, мэргэжлийн холбоо байгаа л гэж хэлсэн. Чи бид хоёр аваргын төлөө тоглох юм уу гэсэн чинь үгүй гэсэн байх аа. Ямар ч байсан улаан, хөх багийн ахлагч болоод арав арван залуусаа бэлдээд үе шаттайгаар хооронд тулалдуулаад нэг тамирчин үлдээд тэр нь тэр шоуны аваргын төлөө тулалдах юм шиг байна лээ. Би тэгж ойлгосон.

- "Жалам харыг эхний раунддаа дуусгаж чадна" -

- Жалам харыг хэд дэх раундад, хэдэн минутанд ялж чадах вэ?

Жалам хар надтай 3 раунд таван минутаар тоглож дийлэх юм болов уу. Би тэрийг л гайхаад байгаа. Гэхдээ би Жалам харыг эхний раундад, эхний таван минутанд дуусгаж чадна. Жалам хар өөрөө ч мэдэж л байгаа. Би босоо тулаанд бүр төгс шүү дээ. Жүдо, самбаар барилдаж байсан тул хэвтээд ч сайн. Хүмүүс муу гэж боддог юм шиг байна лээ. Гэхдээ Жалам харыг хэвтээгээс яаж бол яаж илүүрхэх байх аа.

- Жалам хар яагаад таныг тулаанд дуудсан юм бол?

Жалам хар сүүлийн тулаанаа н.Гантүлхүүртэй хийгээд ялагдчихсан шүү дээ. Тэрнээс хойш жаахан мартагдчихсан байж байгаад дахиад жаахан хүн амьтантай тулаан хийгээд, элдэв янзаар яриад, хэрүүл маргаан хийгээд олон хүний анхаарлыг татах гэсэн юм болов уу гэж л би ойлгосон.

Г.Чинзориг

Би ер нь их богино хугацаанд амжилт гаргасан. Хичээллэж эхлээд л улсын аваргын тэмцээнд ороод мөнгө, хүрэл медаль аваад л, дараа жилээс нь шууд аварга болсон.

Тэгэхэд би хоёр дахь жилдээ оролцоод улсын аварга болж байхад хичээллээд найман жилийн дараа анхны хүрэл медалиа авлаа гээд уйлаад зогсож байсан хүн байсан.

- Бэлтгэлээ хэрхэн хийдэг байсан бэ? Тамирчин, тэр тусмаа энэ төрлийн спортын тамирчид амаргүй бэлтгэлтэй юм шиг санагддаг?

303 дугаар ангид байсан үеэсэээ яривал цэргийн газар дандаа л зодолдоно. Баахан тамирчин, спортын мастерууд дунд 18 настай хүүхэд ороод л шоконд орж байлаа. Бэлтгэл дээр захын хүн шууд зоддог. Яаж зодуулахгүй байх вэ гээд маш их хичээж эхэлсэн. Ажлаасаа ядарч очоод л үргэлжлүүлээд шууд орой нь “Ширэн бээлий” клубт бэлтгэл хийгээд 2 сарын дараачаас нөгөө хүмүүсээ зоддог болж эхлэнгүүт би өөрөө маш их урам авч эхэлсэн. Тэгээд л улсын аваргад ороод үзсэн чинь медаль авсан даа.

- "Тамирчин хүнд аз гэж байдаг"

Мэргэжлийн тулааны тамирчид хэр ёс зүйтэй байх ёстой гэж боддог вэ?

2016 оноос хойш мэргэжлийн спорт маш сайн хөгжиж байна. н.Шинэчагтага, н.Цэндбаатар гэх мэт Монгол битгий хэл Дэлхийн хүмүүс болсон, инфлүүнсэр шахуу хүмүүс ёс зүй, сахилга бат их өндөр байх ёстой байх. Харин Жалам хар мэтийн хүмүүс орилоод явж байхад яах вэ дээ. Гэхдээ Жалам их олон дагагчтай юм байна лээ. Тэгэхээр ёс зүйн хувьд үлгэр дуурайлалтай л байсан нь дээр байлгүй дээ.

Аз гэж байдаггүй гэж яриад байдаг. Тэр гэхдээ худлаа шүү. Аз гэж тамирчин хүнд байдаг. Гэхдээ бүр маш их бэлтгэлжилт, маш өндөр хариуцлагатай байж, бүх зүйлээ зориулж бэлтгэл хийхэд бурхан харж үздэг юм.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.