Өнөөдөр (2026.10.13) дөрвөн байнгын хороо хуралдаж, найман асуудлын талаар хэлэлцэх юм. Байнгын хороодын хуралдааны хуваарийг хүргэж байна.
Хүний хөгжил нийгмийн байнгын хороо- 10:00 цагаас
- Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн талаар хуралдана.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо- 11:00 цагаас
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно.
Хууль зүйн байнгын хороо- 11:00 цагаас
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг
- Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Дэд хорооны даргыг сонгох тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ тус, тус хэлэлцэх юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо- 14:00 цагаас
- Өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох
-
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсголын тайлан