Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын “Сонгодог үдэш” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно

Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын “Сонгодог үдэш” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно

Дэлхийн суут хөгжмийн зохиолчдын “Сонгодог үдэш” тоглолт есдүгээр сарын 22-нд 19:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болно.

Тоглолтыг Улсын Филармонийн удирдаач Б.Батбаатар удирдлах бөгөөд ХIX-р зууны сүүлч болон XX-р зууны эхэн үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд эгшиглэх юм.

Мөн европын суут хөгжмийн зохиолчдын үргэлжлэл, XIX-XX дугаар зууны үеийн дэлхийн сонгодог хөгжмийн шинэ давлагаа шинэ үе гэж нэрлэж болохуйц Морис Равел (1875-1937), Антонин Дворжак (1841-1904), Александр Арутюнян (1920-2012), Йозеф Сук (1874-1935) нарын сор бүтээлүүд энэ үдэш эгшиглэнэ.

Тус тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хөгжимчин Т.Тулга, А.Арутюняны "Concerto for trumpet" бүтээлийг гоцлон тоглоно. Түүнчлэн уг зохиолыг Нью-Йоркийн Филармонийн нэрт трубач Филип Смит "Гэгээлэг, хурц, Орос, Армен маягийн дуугаралттай хэрнээ сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй, аялгуулаг" гэж New York Times-д ярилцлага өгсөн байдаг.

Тоглолтын хөтөлбөр:

  • M.Ravel - Le tombeau de Couperin
  • A.Dvorak - The Golden Spinning Wheel Op.109
  • A.Arutiunian - Concerto for trumpet and Orchestra
  • J.Suk - Fantastic scherzo, Op.25

Тасалбарыг Улсын Филармонийн билетийн кассаас авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг: 9550-0027, 9907-9291 дугаараас лавлана уу.

 




Өнөөдөр морь өдөр

6 цагийн өмнө