"Эмнэлгийн бус үйлчилгээнд явсан автомашин"-ыг манай байгууллагын машин мэт цахим орчинд буруу мэдээлэл тарааж байна гэж НТТТ-өөс мэдэгдлээ

"Эмнэлгийн бус үйлчилгээнд явсан автомашин"-ыг манай байгууллагын машин мэт цахим орчинд буруу мэдээлэл тарааж байна гэж НТТТ-өөс мэдэгдлээ

Өчигдөр /2023.09.09/ түргэн тусламжийн машин эмнэлгийн бус үйлчилгээнд явсан. Дуут дохио хангинуулж явсан машинаас айраг барьсан дээлтэй хүн буусан гэх иргэний сэтгэгдэл бүхий зураг олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдийн шүүмжлэлд өртөөд буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд,  “Манай байгууллага нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ. Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавин, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна. 

Тус төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “ТҮРГЭН ТУСЛАМЖ” бичиглэлтэй, 2 хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ” хэмээх бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.

Улаанбаатар хотын хэмжээнд манай төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрт эмнэлгийн машин байдаг бөгөөд иргэд эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээж буруу мэдээлэл тарааж байна.  Дараах зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай нийслэлийн түргэн тусламжийн төвийн машин биш болохыг мэдэгдэж байна” гэжээ.