Аэробик гимнастикийн Ази тивийн аварга Монгол Улсад болно

Аэробик гимнастикийн Ази тивийн аварга Монгол Улсад болно

Аэробик гимнастикийн 8 дахь удаагийн Ази тивийн шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд "Буянт Ухаа" спорт цогцолборт зохиогдоно. Уг тэмцээнийг манай улс зургаан жилийн дараа 2 дахь удаагаа зохион байгуулахаар болсон юм.

Энэ удаагийн тэмцээний онцлог нь бага нас, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалтайгаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын, гуравласан, баг, бүжгийн багийн гэсэн 6 төрлөөр  зохион байгуулагдана.

Аэробик гимнастикийн Ази тивийн аваргын төлөө Монгол, Австрали, Камбож, Хятадын Хонг Конг, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Филиппин, БНСУ, Хятадын Тайвань, Вьетнам зэрэг 11 орны нийт 198 тамирчин өрсөлдөх юм.