Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д Н.Бат-Эрдэнэ алтан медаль хүртжээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д Н.Бат-Эрдэнэ алтан медаль хүртжээ

Киргистан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж буй. Тэмцээний хоёр дахь өдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын тамирчин Н.Бат-Эрдэнэ залуучуудын насны 70 кг-ын жинд алтан медаль хүртжээ.

Н.Бат-Эрдэний жинд 5 тамирчин тойргоор барилдсан бөгөөд Армен улсын тамирчинг цэвэр ялж мөн Туркын тамирчинг 10:0 оноогоор цэвэр ялсан байна. Харин Казахстаны тамирчинтай 16:4-ын харьцаатай барилдаан дуусснаар финалд шалгарсан. Ингээд Н.Бат-Эрдэнэ Ираны тамирчинтай аваргын төлөө барилдаж, 10:0 оноогоор цэвэр ялснаар залуучуудын дэлхийн аварга болсон юм.

Сонирхуулахад, манай улсаас 2018 онд ОУХМ Н.Эрхэмбаяр залуучуудын дэлхийн аварга болж байсан бол 5 жилийн дараа Н.Бат-Эрдэнэ хоёр дахь дэлхийн аварга боллоо.