ШУУРХАЙ: М.Бадарч осол гаргах үедээ хэн нэгэнд хохирол учруулаагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тул хэргийг хаахаар болжээ

ШУУРХАЙ: М.Бадарч осол гаргах үедээ хэн нэгэнд хохирол учруулаагүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тул хэргийг хаахаар болжээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, улсын арслан цолыг хүртсэн М.Бадарч энэ сарын 6-ны өдөр авто осолд орж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл түүний осолд орсон асуудлыг холбогдох байгууллагаас шалгаж, уг хэргийг хаахаар болсон талаар эх сурвалж мэдээлэв. Учир нь М.Бадарч нь ослын улмаас хэн нэгэнд хохирол учруулаагүй, мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тул уг хэргийг хаахаар болжээ. Ташрамд өгүүлэхэд, Улсын арслан М.Бадарч өчигдөр цахим хуудсаараа дамжуулан додингийн асуудалд холбогдоод байгаа талаараа мэдэгдэл хийж, "Бөхийн салбар хорооны дарга удирдлагууд хууль журмыг илтээр зөрчин сэтгүүлчдэд мэдээлэл өгч тарааж байсанд маш их харамсаж байна" гэдгээ илэрхийлсэн. Мөн "Осолд орсон нь үнэн. Биеийн байдал сайн, хөнгөн гэмтлүүд л авсан" хэмээсэн юм.