Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд "Үндэсний орон сууцны корпораци" байгуулна

Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд "Үндэсний орон сууцны корпораци" байгуулна

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд "Үндэсний орон сууцны корпораци" байгуулна" гэж мэдэгдлээ.  

Тэрбээр " Цоо шинэ бүтцийг бий болгоно. Бүтэц бий болгохын тулд хууль боловсруулахаар ажлын хэсгийн түвшинд ажиллаж байна. Ипотекийн зээлийг хариуцуулж өгөх хүсэл бидэнд бий. Хариуцсан газаргүй учир түр зогсоосон. Гэхдээ энэ ажлыг зогсоогоод байж боломгүй байгаа юм. Долдугаар сарын 01-ны өдрөөс наймдугаар сарын 01-ны өдрийг хүртэл ганцхан сар зогсоход ямар их асуудал үүсч буйг та бүхэн харсан байх. Монголбанкны хувьд тус зээлийг хариуцсан ажлыг шилжүүлж өгтлөө зогсоохгүй байхаар л хичээж байгаа. Банкуудтай уулзсан. Тэдний хувьд ипотекийн зээлийг гаргана л гэж байгаа. Банк 45 тэрбумын зээлийг олгоё гэж шийдчихээд эх үүсвэргүйн улмаас зогсоочихсон байсан. Гэхдээ одоо банк хэвийн хэмжээнд олгоод явж байгаа" гэлээ. 

ҮЗЭХ: