УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн оны намар төрийн ордны хамгаалалтын албаны удирдлагуудтай уулзалт хийх үеэрээ ордны арын цэцэрлэгт хүрээлэнг олон нийтэд нээлттэй болгох үүрэг өгсөн.
Энэхүү үүрэг чиглэлийн дагуу ордны арын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажлыг 2023 оны зургаадугаар сарын 1-н гэхэд дуусгаж, иргэдэд нээлттэй болгоно гэж мэдэгдсэн юм. Тэгвэл уг ажил удааширсаар өнгөрсөн бямба гараг буюу есдүгээр сарын 9-ний өдөр тохижилт, үйлчилгээг хийж дуусган, иргэдэд нээлттэй болгожээ.
Тус цэцэрлэгт хүрээлэн нь гэрэлтүүлэг, сандал, хогийн сав, 2,000 м.кв талбайд явган хүний зам, талбай болон иргэдэд зориулсан цэвэр усны системийн тоног төхөөрөмжтэй байх аж. Ийнхүү иргэдийн амарч аялах, салхилах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдэж байна.