Антропологийн хүндэт профессор Жон В.Олсенийг "Алтан гадас" одонгоор шагнажээ

Антропологийн хүндэт профессор Жон В.Олсенийг "Алтан гадас" одонгоор шагнажээ

Аризонагийн их сургуулийн антропологийн хүндэт профессор Жон В.Олсенд Монгол Улсын төрийн дээд шагнал болох Алтан гадас одонг олгожээ.

Профессор В.Олсен нь Монголын шинжлэх ухаан, нийгэм, тэр дундаа археологийн салбарт 30 гаруй жил  хүчин зүтгэснийг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсан байна. Тэрбээр Монголын говиос олдсон Цагаан агуйг судлах Монгол, Орос, Америкийн хамтарсан археологийн экспедицийг удирдан чиглүүлж, соёлын түүхийн олон зуун жилийн он цагийн хэлхээг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм.