Цахилгаан, бензин хосолсон машинд ногоон дэвсгэр бүхий улсын дугаар олгодоггүй тул АТҮТ-өөс шалгаж байна

Цахилгаан, бензин хосолсон машинд ногоон дэвсгэр бүхий улсын дугаар олгодоггүй тул АТҮТ-өөс шалгаж байна

Ногоон дэвсгэр бүхий "ОО 03 УНЦ" улсын дугаартай цахилгаан "Chongging" маркийн машин бензин аваад зогсож буй бичлэг цахим орчинд цацагдаж олны шүүмжлэлийг дагуулж буй.

Энэ талаар ATYT-ийн мэдээлж буйгаар, "Цахилгаан бензин хосолсон машинд "ногоон дэвсгэр" бүхий улсын дугаар өгдөггүй. Тухайн машин яагаад цахилгаан машины дугаар авсныг мэдэхгүй байна. Бид шалгаж байна" гэлээ.

Иймд "ОО 03 УНЦ" улсын дугаартай машин ногоон дугаар зүүх эрхгүй машин байжээ. Сонирхуулахад, ногоон дэвсгэр бүхий улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/613 тоот захирамжийн дагуу нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлөхгүй, дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцдог.