Монголд анх удаа ээжүүдэд зориулсан "үнэ төлбөргүй хүүхэд харах үйлчилгээтэй" фитнес нээгдэнэ

Монголд анх удаа ээжүүдэд зориулсан "үнэ төлбөргүй хүүхэд харах үйлчилгээтэй" фитнес нээгдэнэ

Монголд анх удаа хүүхдийг нь тусгай асрагчаар харуулж ээжүүдийг хүлээн авах боломжтой фитнес есдүгээр сарын 15-ы өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

Тодруулбал, “Bar86 Fitness Club” ирэх 15-ы өдрөөс эхэлж гэртээ 1-5 настай хүүхдүүдээ харж суудаг ээжүүдэд зориулж асрагчтай хүүхдийн өрөөг ашиглалтад оруулахаар болжээ. Ингэхдээ ажлын өдрүүдэд 10-17 цагт хүүхдээ авч очсон ээжүүдийн хүүхдийг асрагч хүлээн авч тусгай өрөөнд асран хамгаалах хугацаанд ээжүүд мэргэжлийн багш нарын зааварчилгаагаар бэлтгэл хийх боломжтой. Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээний нэмэлт төлбөр гэж тооцохгүй бөгөөд эсрэгээрээ ээжүүдийн хөдөлмөрийг урамшуулж хүүхэдтэй эхчүүдийг хямдралтай үнээр фитнестээ хүлээн авах аж.