Волейболын ОУХМ Т.Хангал Германы Маркус Лох менежертэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Волейболын ОУХМ Т.Хангал Германы Маркус Лох менежертэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Волейболын ОУХМ Тамираагийн Хангал Германы Маркус Лох менежертэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Маркус Лох нь өчигдөрхөн сагсан бөмбөгийн Дэлхийн аварга болсон Германы шигшээ багийн хоёр тамирчны менежер хийсэн юм. Тэрбээр “Өнөөдрөөс /2023.09.11/ Т.Хангал амьдралын минь нэг хэсэг боллоо. Хамгийн гол нь түүнийг гэр бүлийнхэн нь дэмжиж буй нь их сайхан юм. Түүний ирээдүй тод гэрэлтэж байгаа. Монголын спортыг дэлхийд таниулах боломж олон бий. Энд өндөр зэрэглэлийн тамирчин олон байна. Харамсалтай нь өндөр зэрэглэлийн менежер төдийлөн харагдсангүй” гэжээ.

Харин Т.Хангалын тухайд Европт тоглох зорилгынхоо суурийг тавьсан бөгөөд энэ жил сургуулиа дүүргэж, Монголдоо тоглочхоод ирэх жил Герман руу явах аж.