ШУУРХАЙ: Ж.Соронзонд холбогдох хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгаа ба тэрээр прокурорт 6 удаа гомдол гаргасан нь хугацаа хожиж байж болзошгүй байгаа аж

ШУУРХАЙ: Ж.Соронзонд холбогдох хоёр хэргийг нэгтгэн шалгаж байгаа ба тэрээр прокурорт 6 удаа гомдол гаргасан нь хугацаа хожиж байж болзошгүй байгаа аж

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокуророос хэргийг АТГ-т буцаасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Ж.Соронзонд холбогдох хэргийг дахин өөр нэгэн хэрэгт нь нэгтгэн, АТГ-аас мөрдөн шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан Ж.Соронзонд холбогдох “бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан" гэх хэргийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх эрүүгийн хэрэгтэй нь нэгтгэн, Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Ж.Соронзонг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар /Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 14-т зааснаар /бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан/ гэх хэрэгт мөрдөн шалгаж байгаа аж. 

-Ж.СОРОНЗОН ПРОКУРОРТ ХЭРЭГ НЬ ХЯНАГДАЖ БАЙХ ХУГАЦААНД ЗУРГААН УДАА ГОМДОЛ ГАРГАЖЭЭ-

Харин цахим орчинд "Ж.Соронзонд холбогдох хэрэг прокурорт гацаж байна" гэх шүүмжилж багагүй гарсан. Тэгвэл прокуророос хэргийг шалгаж, хянах хугацаанд Ж.Соронзон болон түүний өмгөөлөгчөөс прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаар улс, нийслэлийн прокурорын газарт нийтдээ зургаан удаа гомдол гаргажээ.

Энэ нь магадгүй Ж.Соронзон нь хэргийг шүүхэд шилжүүлэхгүй цаг хугацаа хожих, саад учруулах зорилготой байсан байж болзошгүй юм. 

Ташрамд өгүүлэхэд, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонг өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгтийн нэр дээр бүртгэлтэй "ЭРХГА" хэмээх компанитай "түрээсийн гэрээ" гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 46 удаагийн үйлдлээр 5,805,394,261 төгрөгийг шилжүүлж, их хэмжээний мөнгийг шамшигдуулан завшсан. Мөн өндөр насны тэтгэвэрт суусан өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг сургуульдаа нийгмийн багшаар ажилд авч, сар бүр 4,500,000-10,868,000 төгрөгийн цалинг олгосон гэх хэрэгт буруутган шалгаж байгаа гэх мэдээлэл байдаг юм.