ОХУ-ын тагнуулын төв байгууллагын ойролцоо зэвсэгт халдлага болжээ

ОХУ-ын тагнуулын төв байгууллагын ойролцоо зэвсэгт халдлага болжээ

Москва хотод байрлах ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Газрын (ХАХГ) төв байрны гадна өчигдөр орой 6 цагийн орчимд зэвсэгт халдлага гарч нэг хүн алагдаж, таван хүн шархдсан байна. Энэ үеэр аюулаас хамгаалах тусгай албаныхан зэвсэгт этгээдийг буудан хөнөөжээ. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины жил тутамд энэ өдөр болдог сэтгүүлчидтэй хийх уулзалт болж байжээ.