LIVE: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын ажил хаялт өнөөдөр 07:00 цагт эхэлжээ

2023-09-15 08:53

Г.Ёндон: Ажилчид цалингаа 50 хувиар нэмж, хүүхдийг нь ажилд авахыг шаардсан. Цалинг 15 хувиар нэмэх боломжтой

"Эрдэнэт" ТӨҮГ-ын ажилчид өнөөдөр /2023.09.15/ өглөөний 07:00 цагаас эхлэн ажил хаялт зарласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус үйлдвэрийн ҮЭХ-оос санаачлан зохион байгуулсан ажил хаялтын хүрээнд үйлдвэрийн удирдлагуудтай хэлэлцээр хийхээр тохиролцсон боловч үр дүнд хүрээгүй гэх шалтгаанаар ажил хаялт зарлажээ. 

Ингэхдээ "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Автотээврийн цехийн Уулын технологийн тээврийн хэсэг, Зорчигч тээврийн хэсэг, Ил уурхайн Уулын ажлын хэсгүүд зөвхөн ажил хаялтанд оролцож байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 15-ныг хүртэл ажил хаялт зарлана гэж мэдэгдсэн байна. Уг ажил хаялтыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс зарим хуулийг зөрчиж байна гэж үзсэн байна.

  • ҮЭХ -ийн зүгээс тавьж буй шаардлага буй хамтын гэрээнд тусгах асуудалд ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх
  • "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвртээ гарсан ажилтаны оронд тухайн ажилтаны хүүхдийг ажилд оруулах гэх хоёр онцолсон заалт бий.
  • Уг асуудалд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс цалинг 50 хувиар нэмэгдүүлэх боломжгүй гэж үзэж хэмжээг бууруулах хүсэлтийг уламжилсан байна.

Харин "Эрдэнэт"  ТӨҮГ-ын захирал Г.Ёндон доорх мэдэгдлийг хийлээ. Тэрбээр "Цалинг 50 хувиар нэмэх боломжгүй. 2024 оноос 15 хувиар нэмэх боломжтойг ярьсан" гэлээ. 

ҮЗЭХ:

 

2023-09-15 07:32

LIVE: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын ажил хаялт өнөөдөр 07:00 цагт эхэлжээ

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу наймдугаар сарын 30-ны 07:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд ажил хаялтыг хэсэгчлэн зарлана гэдгээ мэдэгдсэн. 

Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын ажил хаялт өнөөдөр /2023.09.15/ 07:00 цагт эхэлсэн байна. Тэднийг цагдаагийн байгууллагын алба хаагчид "жагсаал цуглааны тухай хууль" зөрчиж буйг сануулж байлаа. Харин үйлдвэрийн ажилчид, "Уурхайчны эрх ашгийг хамгаалдаг, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэдэг хамтын гэрээний хэд хэдэн заалтуудад саналын зөрүүтэй байдал үүссээр байхад Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захиргаа хүлээж авахгүй байна" хэмээн шаардаж буй юм.

ШУУД: