ФОТО: Хятад, Монголын төмөр зам зорчигчийн үйлчилгээг сэргээсэн талаар БНХАУ-ын тал мэдээлжээ

ФОТО: Хятад, Монголын төмөр зам зорчигчийн үйлчилгээг сэргээсэн талаар БНХАУ-ын тал мэдээлжээ

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний Боомтын захиргааны дарга Жао Зөнляантай яриа хэлэлцээ хийсний үр дүнд БНХАУ-ын талаас энэ сарын 25-наас эхлэн галт тэрэгний Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-чиглэлийн зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэрийг наймдугаар сарын 25-д эцэслэн гаргасан.

Улмаар 2020 оны хоёрдугаар сарын 18-наас эхлэн хаагаад байсан Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн галт тэрэг дахин чиглэлийн дагуу ажиллахаар болсон билээ. Ингэхдээ өмнөх хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Тэгвэл энэ талаар БНХАУ-ын Улс төр, эдийн засгийн сэтгүүлч Шен Ши Вей өөрийн цахим хуудаснаа “Хятад, Монголын хил дамнасан төмөр зам зорчигчдын үйлчилгээг сэргээж байна. Галт тэрэгний билет худалдаж аваад улс хооронд аялаарай” хэмээн уриалжээ.