СУРВАЛЖИЛГА: Ардчилсан нам монголчуудад эдийн засгийн эрх чөлөөг олгоно

СУРВАЛЖИЛГА: Ардчилсан нам монголчуудад эдийн засгийн эрх чөлөөг олгоно

Багагүй хугацаанд хагаралдаад байсан Ардчилсан нам нэг цул болж амилж эхэллээ. Өөрөөр хэлбэл нэг туг, нэг тамга, нэг дарга тэр дундаа нэг зорилгын дор Ардчилсан намын дахин сэргэлт эрчимтэй явагдаж эхэлсэн байна.

Үүний тод илрэл нь намын дарга Лу.Гантөмөрийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа эдийн засгийн бүсчилсэн форум. Өнгөрөгч пүрэв гаригт Төвийн бүсийн “Эдийн засгийн форум” Дундговь аймагт зохиогдсон бол өнөөдөр Зүүн бүсийн “Эдийн засгийн форум” Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо зохион байгуулагдаж байна.

Уг форумын зорилго нь улс орны нөхцөл байдлыг зөвхөн улстөрчид нь шийддэг бус, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид оролцож нийтээрээ хэлэлцдэг, иргэдийн санаа бодол бодлого шийдвэрт тусдаг байх нь нэн чухал хэмээн Намын дарга Лу.Гантөмөр хэлж байлаа. Форумд намын дарга, намын лидерүүдийн тавьсан илтгэл ардчилсан үзэлтнүүдийг сэрээж байлаа. Танхимд цугласан олон уухайлан босцгоож байв. Форум намын дарга Лу.Гантөмөр илтгэлээр эхэллээ.

Тэрбээр “33 жилийн өмнө Ардчилсан нам Монголын ард түмэнд маш тодорхой зүйлийг амласан. Бид та нарыг эрх чөлөөтэй болгоно.

Үгээ хэлж чаддаггүй байсан ард түмнийг үг хэлдэг болгоно гэж хэлсэн. Бодсоноо бичиж чаддаггүй байсан ард түмнийг та нар бичиж болно гэж хэлсэн. Дураараа сонин гаргаж болно хараарай. Ардчилал гэдэг сонин бид гаргалаа шүү. Хэн ч сонин гаргаж болно. Бид телевиз байгуулах эрхийг чинь өгье. Бид үг хэлэх эрхийг чинь өгье. Сонгодог эрхийг чинь өгнө. Сонгогддог эрхийг чинь өгнө. Эхлээд өмчтэй болгож өгье гэсэн. Өмчтэй болгож өгнө гэж хэлээд малчдад малыг нь өгсөн. Харамлаагүй. Татвар аваагүй. Дундаас нь зувчуулаагүй. Тариаланчдад газрыг нь олгосон. Ардчиллын стратеги бол гайхамшигтай. Социализмын үед өмчийг нь булааж аваад малыг нь өсгөөд өгнө гэсэн. Гэтэл 40 саяд ч хүрэхгүй байсан. Хүрэх ч боломжгүй. Учир нь яг үнэндээ тэр өмч иргэдийнх биш дарга нарын өмч байсан. Нэг ширхэг төлөг гаргаад идэх эрх малчдад байгаагүй. Үнэхээр өгч чаддаг. Хийж чаддаг. Амласандаа хүрдэг нам бол Ардчилсан нам байсан. Ийм хүчтэй стратеги манай намд байжээ. Харамсалтай нь бид болчихлоо гээд бодчихсон юм байна. Хүмүүсээ хөрөнгөтэй болгочихлоо. Малчдаа малтай болгочихлоо. Иргэд маань 0.7 га газартай болчихлоо. Өмнөговийнхон уул уурхайн баялгаа олборлох эрхийг нь өгчихлөө. Монголчууд эрх чөлөөтэй болчихлоо гэдгээ хэсэг хугацаанд мэдэрсэн. Ардчиллын үед үг хэлсэн хүнийг шоронд хийхийг нь болиулсан. Ардчиллын үед хүнийг цаазаар авахыг нь болиулсан. Ардчиллын үед хүн хэлмэгдүүлэхийг нь зогсоосон. Цаашид ард түмэн ажлаа хийгээд, төр засаг нь бодлогоо хэрэгжүүлээд ява жирийн нийгэмтэй боллоо гэсэн бодлоос хойш Ардчилсан нам стратегигүй болж эхэлсэн. Манай лидерүүд, манай намынхан зорьсон зорилгоо биелүүлчихлээ гэж бодсон. Ингээд зорьсон зорилгодоо хүрсэн учраас одоо би яах уу гэж эхэлсэн.

Тэрнээс хойш хувь хувийн ухаан, хувь хувийн хөтөлбөр, тактикаа гаргаад эхэлсэн. Хувийн тактикууд мөргөлдсөн. Энэ мөргөлдөөн Ардчилсан намын хагарал болсон. Тиймээс АН-ын энэ удаагийн нэгдэл би биш, бид гэдэг соёл дээр суурилна. Бидний зорилго биелсэн үү гэж өөрсдөөсөө асуусан. Бидний зорилго биелээгүй гэдгийг сүүлийн жилүүдэд маш тод томруун харлаа.

Бидний нүдэн дээр үг хэлсэн хүнийг шоронд хийж байгааг бид харж байна.

Бидний нүдэн дээр шүүмжилж бичсэн сэтгүүлчдийг цагдаа өдөр бүр дуудаж байцааж байгааг харж байна. Бидний нүдэн дээр бизнесүүдийг авч ирээд шүүж байгааг бид харж байна. Бидний нүдэн дээр өмчийг нь дээрэмдээд авч байгааг харж байна. Ковидын үед хаалттай нийгэм, дарангуйлагч Засгийн газар, дарангуйлагч төр гэж юу байдгийг бид олж харсан. Сум хооронд явах эрхийг хаасан. Аймаг хооронд явахыг зогсоосон. Бүр сүлдээ байшингаасаа гарах эрхийг хаасан. Бид тэгэхэд юу мэдэрлээ. Ардчиллын 33 жилийн стратеги нурж унахад их амархан юм байна. Ингээд болчихдог юм байна гэдгийг бид олж харсан. Мэдэрсэн. Тиймээс шинэ стратегийг гаргах тэр цэгтээ бид ирчихлээ.

Тэрхүү шинэ стратеги нь танд аймаг хооронд зорчих эрхийг тань өгнө гэдэг шиг энгийн байх ёстой. Монголчууд тэр үед итгээгүй. Гайхаж байсан. Тэр үед сум, аймаг хооронд явахад томилолт, тодорхойлолт авдаг. Тэр нь жирийн жолоочид олддоггүй. Жижигхэн хурган дарганцар байж л тэрийгээ олж авна. Тийм цаг үед тэр хэлж байсан зүйлс биеллээ олсон байна. Тиймээс бидний дараагийн стратеги ийм энгийн байна.

Монголчуудын амьдрал бодитоор байгаа бэрхшээлүүдийг бид шийднэ.

Мачийж байгаад мянган малтай болсон ч яагаад азжаргалтай, хангалуун амьдарч чадахгүй байна вэ. Талх жигнээд, гуанз ажиллуулсан ч яагаад амьдрал сайжрахгүй байгаа юм бэ. Ардчилсан намын нэгдэл Монгол түмэнд байгаа зовлонг олж илрүүлэхэд суурилж байгаа. Асуудлын учир шалтгааныг олж Монголын ард түмэнд зориулсан шинэ стратеги гаргана. Энэ нэгдэл Монголыг босгоно.

Бид МАН шиг найман жил төр баривал нэгдүгээрт, Монгол Улс өргүй болох ёстой. Дундаж орлоготой иргэдийн эзлэх хувь 50 хувь руу орж байх ёстой. Монголын ард түмэнд эрх чөлөө өгнө гэсэн том стратегийн ард гарч чадсан юм чинь одоо Монгол түмнийг ядуурлаас гаргах стратеги рүү бүгдээрээ шилжье. Шударга, үнэ цэнтэй боловсролын тогтолцоо руу шилье. Ядаж эм нь үйлчилдэг эрүүл мэндийн салбартай болъё. Эрүүл мэндийн салбарыг шинэчилье. Өвчнөө эмчилж чаддаг улс болъё. Монголын улс төрийг ёс суртахуунтай болгоё. Ийм ялзарсан төрийг ёс суртахуунаар нь засъя. Ёс суртахуун гэдэг за бол ёогүй байхыг хэлж байгаа юм. Тиймээс олон юм амлахгүй. Маш цөөхөн юмыг маш чанартай хийнэ. Монголын ард түмэнд өгсөн бидний амлалт бол 100 хувь биелдэг баймаар байна. Монголын “за” бол андгай буй за гэж.

Ардчилсан намынхан "АРДЧИЛЛЫН ЗА БОЛ АНДГАЙ БУЙ ЗА" гэдэг үгийг чанд тогтоож, хэвшүүлэх ёстой” хэмээв.

Үргэлжлүүлээд Сайнгийн сайд асан, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогтын “Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал” илтгэлээр үргэлжлэв. Тэрбээр “2017 оноос хойш ОУВС-гийн хоёр хөтөлбөр манайд хэрэгжиж байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар бодлогын хувьд хариуцлагатай хандаж чадахгүй байгаагийн илрэл. Заавал нэг хэсэг хүнээр заалгаж байж, хязгаарлалтаа тавь гэж хэлүүлж байж хийдэг болсон. Хятадын эдийн засаг агших тооцоо байгаа учраас манай улсын төмрийн хүдэр, зэс, нүүрсний экспорт удаан хугацаанд тогтвортой байх эсэх нь асуултын тэмдэг болчихоод байна. Тиймээс бодлогын хувьд бидэнд тийм тааламжтай нөхцөл байгаа эсэх нь урт хугацаанд тодорхойгүй байна. Эдийн засгийн өсөлтийн хувьд маш өндөр хүлээлттэй байсан. Гэтэл эдийн засгийн өсөлт тавьсан прогнозоосоо буугаад байна. 2019 оныхтой харьцуулвал өнөөдөр 0.7 фунтээр буусан.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд инфляци хоёр оронтой тоонд байсан. Энэ бол цэвэр үнийн өсөлт, иргэдэд ирж байгаа дарамт.

Эдийн засаг агшиж, импорт багасаж байгаа учраас төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өндөр хэмжээний хасахтай гарч байна. Хүнд ногдох ДНБ 4200 төгрөгтэй тэнцэж байна. Монгол Улсын нийт хүн амын 28 хувь нь ядуу байна. Энэ бол хамгийн эерэгээр гарсан тоо. Харин хамгийн хатуу гарсан тоогоор Монгол Улсын нийт хүн амын 42 хувь нь ядуу гэсэн судалгаа бий. Хэдийгээр өсөлт дэвшилт байгаа ч ийм хүнд нөхцөлд бид ажиллаж, амьдарч байна” гэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийн “Яагаад” илтгэлээр үргэлжлэв. О.Цогтгэрэл гишүүний илтгэл танхимын оргилсон уур амьсгалыг намжааж танхим бүхэлдээ чимээгүй болж, бодолд дарагдав. Тэд яагаад Монгол ийм болчихов, яагаад бид хагаралдчихав, яагаад МАН “ноёлоод” байх болов, шалтгаан нь юу байв. Дан ганц Ардчилсан намынхан бус Монгол түмэн юун дээр алдав гэдгийг эргүүцэн тунгаав. Үүний араас УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч, АН-ын Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа “АН-ын хөгжил ба стратеги төлөвлөлт” илтгэл тавилаа. Тэр Ардчилсан нам, Монгол төр цаашид юу рүү тэмүүлж, юуг бий болгох гээд байгаа юм бэ. Тэр зорилго тэмүүллээ хэрэгжүүлэхийн тулд ямар стратегийг, яаж гаргах вэ гэдэгт бодит хариулт болохуйц илтгэлийг тавив.  

Форум болж буй танхим тун “амьд” болоод ирлээ. Залуу бизнес эрхлэгчид өөрсдийн нау хоугаас хуваалцаж харилцан ярилцаж эхлэв. Ардчилсан намд Монголын хөдөөг, Монголын хөдөө аж ахуйн салбарыг хөл дээр нь босгох төслүүд өнөөдөр бодитоор хэрэгжиж байгаа юм байна. Тодруулбал, АН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Одсэрийн хэрэгжүүлж байгаа “” төсөл. УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрний хэрэгжүүлж буй “Шинэ сум” төсөл. Тэд туулсан туршлагаа хуваалцлаа. Асуудлын гарц, бодит боломжийг хэлэлцлээ. Цайны цаг болжээ. Индерийн цаанаас хөтлөгч илтгэлээ дуусгахыг Л.Одсэр даргад санууллаа. Танхим дотроос “Сонирхолтой байна шүү дээ. Үргэлжлүүлье” хэмээн хашгирав. Нэг илтгэл цагаас дээш хугацаанд үргэлж байна. Форумд оролцогчид уйдаж, залхаагүй бололтой. Ардчилсан үзэлтнүүдийн нүд нь гялалзаж, толгой нь сэргэж байгаа бололтой... С.Баярцогт даргын хэлсэнчлэн Ардчиллын хоёр дахь давлагаа удахгүй монголыг бүрхэх бололтой.

Хэдийгээр бид сөрөг хүчин байгаа ч “Монгол Улсын эдийн засгийн форум”-ыг намынхаа хэмжээнд хийх санаачилгыг Лу.Гантөмөр дарга гаргасан. Орон нутгийн иргэдийнхээ үгийг сонсоё. Намын гишүүд бидний хүндрэлээс гарах гарцыг юу гэж харж байна, ямар байр суурьтай байна, хөгжил дэвшилд бид ямар зорилтыг түлхүү тавих ёстой юм бэ. Өнөөгийнхөө нөхцөл байдлыг үнэлье гэсэн зорилгоор “Эдийн засгийн форум”-ыг бүсчилж дөрвөн аймагт хийж байгааг хэлсэн юм. Нэг талаас Намын гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг сонсох, тэдэнтэй илүү ойр ажиллах, эргэх холбоотой байх гэсэн намын даргын эрмэлзнээс уг формыг зохион байгуулж байгаа аж.




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө