ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн эрүүл мэндэд халдсан И гэгч нь түүний лам байсан байж магадгүй байна

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн эрүүл мэндэд халдсан И гэгч нь түүний лам байсан байж магадгүй байна

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүхийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг энэ сарын 11 /2023.09.11/-ний өдөр гарсан билээ. 

Тухайн үед А.Гансүхийн биед халдсан нь маш ноцтой, түүний ҮАБЗ-д ажиллаж байсантай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл цахим сүлжээнд гарч байв. Харин цагдаагийн байгууллагаас "Иргэн “Г”-ийн биед иргэн “И” гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн “Г”-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээн мэдэгдсэн. 

Тэгвэл А.Гансүхийн биед халдсан хэрэг явдал нь гэр бүл, ахуйн чанартай маргааны улмаас үүссэн байж магадгүй байна.

Тодруулбал, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийн биед халдсан И гэгч нь түүний ойрын хүрээнийх нь хүн аж. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, "И нь буддын шашины лам байж магадгүй байгаа бөгөөд тэрээр А.Гансүхийн "Japan town" хотхон дахь гэрт нь өглөө 09:00 цагийн орчимд очиж, дээрх гэмт үйлдлийг хийжээ. Өдгөө тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа юм. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө