Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар хүндэтгэл илэрхийлэв

Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар хүндэтгэл илэрхийлэв

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай.

Энэ дагуу энэ сарын 17-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Р.Дагва, Б.Сүхбаатар, Г.Гангамөрөн, Л.Ариунтуяа, С.Эрдэнэбаяр, Ч.Мэндбаяр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлага болон нутгийн иргэд гэрэлт хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ. Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү 5 настай Ишдоржийн даахь сэвлэгийг 1639 онд үргээн, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордон байгуулсан түүхтэй. Тус ордныг байгуулсан нь одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг бөгөөд 1999 онд гэрэлт хөшөө босгон, жил бүрийн намар  хүндэтгэл илэрхийлдэг болсон. 

Хүндэтгэлийн ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, лам, хуврагууд ном айлдсан юм. 


Сүүлд нэмэгдсэн
  •  
    Улаанбаатар Хотын Анхны Шав Тавьсан Газар Хүндэтгэл Илэрхийлэв
    2023/09/18 11:21
  •  
    “Нийслэлийн Хөгжлийн 2024 Оны Төлөвлөгөө”-Ний Төсөлд Нийт 418 Арга Хэмжээ Тусгажээ
    2023/09/13 12:54
  •  
    Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг Хэрэгжүүлэхэд Орон Нутгийн Засаг Захиргааны Үүрэг Өндөр
    2023/09/13 11:42
  •  
    Бангкок Хотын ИТХ-Ын Дэд Даргыг Хүлээн Авч Уулзлаа
    2023/09/12 17:35
  •  
    Хэлмэгдэгсдийн Хөшөөнд Цэцэг Өргөж, Хүндэтгэл Үзүүлэв
    2023/09/10 11:09
  •  
    ХАРЬ ОРОНД ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЛЭЭ
    2023/09/09 17:37
  •  
    Ж.Батбаясгалан: Дэлхийн Аваргын Цомыг Өргөсөн Алдарт Тамирчин Ирсэн Нь Монгол Хүүхдүүдийн “Мөрөөдлийн Гал”-Ыг Бадраалаа
    2023/09/09 13:49
  •  
    Хот Байгуулалттай Холбоотой Төслүүдийн Ажлын Явцтай Танилцлаа
    2023/09/06 14:52
  •  
    Нийслэлийн Хөгжлийн 2024 Оны Төлөвлөгөөний Төслийг Өргөн Барилаа
    2023/09/01 15:03
  •