СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинтай Орхон голд осолдсон 52 настай эрэгтэйн цогцсыг гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашинтай Орхон голд осолдсон 52 настай эрэгтэйн цогцсыг гаргажээ

Сэлэнгэ аймаг, Орхон сум  Бэлэндалай багийн ‘’Ар булан’’ гэдэг газарт иргэн Б нь суудлын автомашинтай Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг есдүгээр сарын 17-ны өдрийн 09:50 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 33 км замыг туулан 11:40 цагт очсон байна. Хүч нэмэгдүүлэн Сайхан сумын мэргэжлийн ангийнхан 3.5 тонны даацтай өргөгч автомашинтай 13:12 цагт очиж голын усанд живсэн “Хьюндэй Соната-6” загварын суудлын автомашиныг 13:46 цагт 2 метрийн гүнээс татан гаргахад бүхээг дотор нь Орхон сумын харьяат иргэн Б /52 настай, эрэгтэй/-н цогцос байсныг сум дундын Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.  




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө