"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаяр энэ сарын 17 /2023.09.17/-ны өдөр зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гараад байна.
Тэгвэл Б.Эрхэмбаярыг Сүхбаатар дүүрэгт байрлах гэрийнхээ гражид автомашиндаа угаартаж, нас барсан байдалтай байхад нь олсон талаар эх сурвалж мэдээллээ. Тухайн өдөр Улаанбаатар хотод бороотой сэрүүхэн байсан бөгөөд тэрээр автомашинаа халаах зуураа ийнхүү угаартаж нас барсан байж болзошгүй байгаа аж. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.
"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Б.Эрхэмбаярыг койны хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж байсан бөгөөд түүнийг олон хоног хугацаанд цагдан хорьсон. Улмаар шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж суллан, мөрдөх байгууллагаас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байсан ба түүнийг "Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагчидтай өнөөдрийг хүртэл уулзахыг нь хориглоод байсан гэх мэдээлэл байна.