Нисэх, Яармагийн иргэдийн үйлчлүүлдэг нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарьт өнөөдрөөс /2023.09.19/ өөрчлөлт оруулж, 06:20 цагаас эхэлдэг байсан нийтийн тээврийн үйлчилгээ 06:00 цагаас иргэдэд үйлчилж эхэллээ. Энэхүү цагийн хуваарьт Наадамчдын зам, Нисэх, Яармагийн чиглэл хамаарах юм.
Тухайн чиглэлүүдэд:
- Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кино театр”
- Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4 дэлгүүр”
- Ч:77 “Нисэх-Яармаг-120 мянгат”.
Эдгээр чиглэлд нийт 42 автобус явдаг байна.