Сэтгүүлч Т.Шинэбаярт оноосон торгох ялыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичжээ

Сэтгүүлч Т.Шинэбаярт оноосон торгох ялыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичжээ

Шадар сайд С.Амарсайхан болон ОХУ-ын хийн хоолойн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдэлсэн сэтгүүлч Т.Шинэбаярт анхан шатны шүүхээс 500 мянган төгрөгөөр торгох ял оноосон бол давж заалдах шатны шүүх энэхүү шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон билээ.

Тэгвэл уг шийдвэрийг прокурор эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд ханджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 587 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 730 дугаар магадлалтай, Т.Шинэбаярт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн энэ сарын 22-ны өдөр хянан хэлэлцэх аж.