ТОДРУУЛГА: Банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна

ТОДРУУЛГА: Банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд үйл ажиллагаа явуулдаг ХААН банкны теллер харилцагч нарынхаа 300 тэрбум төгрөгөөр онлайн тоглоом тоглосон гэх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд гарсан.

Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 15-ны өдөр “Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын банкны ажилтан кассаас их хэмжээний мөнгө ашиглаж цахим мөрийтэй тогтлоом тоглосон байж болзошгүй байна” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас дээрх гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө