СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр автомашин мөргөлдсөний улмаас долоон хүн хүнд гэмтэж, хоёр хүн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хоёр автомашин мөргөлдсөний улмаас долоон хүн хүнд гэмтэж, хоёр хүн нас баржээ

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо  Богдхан-Уулын “Хүрхрээгийн-Ам”-ны автозамд хоёр автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага есдүгээр сарын 18-ны өдрийн 10:00 цагт Онгой байдлын газарт ирсэн байна.

Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид  15 км замыг туулан 10:18 цагт очиход “Приус-30” загварын суудлын автомашин, “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн М/18 настай, эрэгтэй/, Б/45 настай, эмэгтэй/, Л/27 настай, эмэгтэй/, Э/18 настай, эмэгтэй/, М/18 настай, эрэгтэй/, Э/20 настай, эрэгтэй/, Б /20 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д  тээвэрлэн хүргэсэн. Иргэн Б /74 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гарган, иргэн Ү /20 настай, эмэгтэй/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн талаар Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө