СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул гол автомашинтайгаа сууж, тусламж дуудсан БНСУ-ын иргэдийг авран хамгаалжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул гол автомашинтайгаа сууж, тусламж дуудсан БНСУ-ын иргэдийг авран хамгаалжээ

Туул гол гаталж байгаад автомашинтайгаа усанд сууж, улмаар тусламж эрэн автомашиныхаа бүхээг дээр сууж байсан БНСУ-ын иргэдийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо Хужирбулангийн орчим “Туул” голд дөрвөн иргэн автомашинтай голын усанд суусан автомашины бүхээг дээрээ гарсан байдалтай байна гэсэн дуудлага есдүгээр сарын 18-ны өдрийн 10:51 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 11:30 цагт очиход БНСУ-ын иргэн Л/47 настай, эрэгтэй/, Х /56 настай, эрэгтэй/, С/46 настай, эмэгтэй/, С/43 настай, эмэгтэй/ нар “Санта Фи” загварын суудлын автомашинтай “Туул” голын усанд сууж, автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг 1 цаг 40 минут ажиллаж аварч гаргасан гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.