Хөөт-Чойбалсан-Бичигт боомтын төмөр замыг БНХАУ-ын Жиньжоу боомттой холбох талаар МТЗ ТӨХК-ийн удирдлагууд уулзжээ

Хөөт-Чойбалсан-Бичигт боомтын төмөр замыг БНХАУ-ын Жиньжоу боомттой холбох талаар МТЗ ТӨХК-ийн удирдлагууд уулзжээ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх өнгөрөгч наймдугаар сар /2023.08/-д БНХАУ-ын Жиньжоу боомт группийн Дэд ерөнхийлөгч Цао Чэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Жиньжоу группийн төлөөлөл тус боомтод Монгол-Хятад-Орос гурван улс төдийгүй Евро-Азийг холбосон логистикийн парк байгуулах төслийн талаар танилцуулж, талууд Бичигт-Зүүнхатавч боомтоос автозам, төмөр зам болон далайн зам хосолсон тээврээр экспортын тээвэр хийх талаар санал солилцсон байна. БНХАУ-д далайн тээвэр нь төмөр замын тээврээс найман дахин хямд өртөгтэй байдаг юм байна. Жиньжоу боомт нь дэлхийн 100 гаруй улстай усан тээврээр холбогдож, жилд 100 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай, олон улсын худалдааны боомт ажээ.