Улсын арслан М.Бадарч БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнөөдөр Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан байна

Улсын арслан М.Бадарч БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнөөдөр Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан байна

Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн 32 бөхчүүдийн нэгээс нь сэргээш буюу "допин"-гийн төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг мэдэгдсэн. Улмаар Үндэсний их баяр наадмын барилдаанд түрүүлж, Улсын арслан цол хүртсэн, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат М.Бадарч энэ сарын 4-ний өдөр допингийн "Б" сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ албан ёсоор гаргасан.

Тэгвэл Улсын арслан М.Бадарч БНСУ-ын лабораторид өөрийн биеэр очиж, өнөөдөр Б сорьцынхоо тагийг нээж шинжилгээнд оруулсан байна.  

32 бөхийн А сорьц долдугаар сарын 17-ны өдөр шинжилгээнд орж, наймдугаар сарын 21-нд 32 бөхийн А сорьцын хариуг зарласан. Ингэхэд нэг бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн бөгөөд Б сорьцоор баталгаажуулсны дараа тухайн бөхийн нэрийг зарлана хэмээн Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос мэдээлсэн билээ.