ШУУРХАЙ: Шүүгчээсээ татгалзсан Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш товлогдлоо

ШУУРХАЙ: Шүүгчээсээ татгалзсан Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш товлогдлоо

"Нүүрсний" гэх тодотголтой Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 12-ны өдөр болохоор товлогдсон байсан ч шүүгдэгч Б.Ганхуяг шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан тул шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэх маргааш буюу есдүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. 

Тус шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө