ТОДРУУЛГА: "УИХ-ын гишүүн асан Д.Гантулга зочид буудалд бусдыг хүчиндэхийг завдсан" гэх дуудлага ирснийг цагдаа шалгаж байна

ТОДРУУЛГА: "УИХ-ын гишүүн асан Д.Гантулга зочид буудалд бусдыг хүчиндэхийг завдсан" гэх дуудлага ирснийг цагдаа шалгаж байна

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг дахин хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл өнөөдөр цахим сүлжээнд гарсан.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... зочид буудалд иргэн Г гэгч нь бусдыг хүчиндэхийг завдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна" гэлээ.