Мэргэжлийн бөхийн тэмцээнд Н.Батсуурь түрүүлж, Алтан бүсийн эзэн болжээ

Мэргэжлийн бөхийн тэмцээнд Н.Батсуурь түрүүлж, Алтан бүсийн эзэн болжээ

ӨМӨЗО-ны Ордос хотод мэргэжлийн бөхийн аварга шалгаруулах Алтан бүсийн төлөөх тэмцээн өнгөрөгч Бямба гарагт болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнд Монгол улс, ОХУ, ӨМӨЗО-ны гурван улсын бөхчүүд өрсөлдөж, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Н.Батсуурь түрүүлж, 200 орчим сая төгрөгийн бай шагнал гардсан байна. Харин жүдо бөхийн шигшээ багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн үзүүрлэжээ.