МУГЖ М.Бямбажав агсны дурсгалд зориулж, "Намирын гол" хөшөөг босгохоор болжээ

МУГЖ М.Бямбажав агсны дурсгалд зориулж, "Намирын гол" хөшөөг босгохоор болжээ

"Намирын гол", "Оройтсон бороо", "Хүмүүс ээ амьдрах сайхан", “Мартагдашгүй хайр”, "Үй зайгүй найз аа үгүйлж явъя нэгнийгээ" зэрэг дуунуудаараа ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин нэрт дуучин Мягмарын Бямбажав өнгөрсөн оны долдугаар сард /2022.07.13/ таалал төгссөн билээ. Тэгвэл түүнд зориулж, "Намирын гол" хөшөөг босгохоор болжээ. Тус хөшөөг Увс аймгийн Өмнөговь суманд сүндэрлүүлэх бөгөөд хөшөөний нээлт нь энэ сарын 29-нд болох аж.