Д.Ганбаатар: АИ-92 болон АИ-95 шатахууны импортыг ОХУ зогсоосон ч дизель түлшийг хэвийн оруулж ирнэ /ВИДЕО/

Д.Ганбаатар: АИ-92 болон АИ-95 шатахууны импортыг ОХУ зогсоосон ч дизель түлшийг хэвийн оруулж ирнэ /ВИДЕО/

ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно хэмээн мэдэгдээд буй. Дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор манай улсад шатахуун хомсдох эрсдэлтэй гэж иргэд үзэж байгаа юм. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор нөхцөл байдал ямар түвшинд байгааг УУХҮЯ-наас өнөөдөр /2023.09.22/ мэдээлэл хийлээ. 

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Ганбаатар, "Монгол Улс дизель түлш, бензиний хувьд Засгийн газраас тогтоосон 30 хоногоос давсан нөөцтэй байна. ОХУ-ын Засгийн газрын тогтоол гарснаас хойш бид "Роснефт" компанитай олон цагийн турш хэлэлцсэн бөгөөд манай улс руу дизель түлш багтах боломжтой. Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна.

Харин АИ 92 болон АИ 95 бензин хоригт орсон байна. Манай улс шатахууны зах зээлийнхээ 85-90 хувийг "Роснефт" компаниас авч байна.

Бензиний үнэ өсөж буй гол шалтгаан нь ОХУ түлш нийлүүлдэг томоохон компаниудад татаас өгдөг байснаа зогсоогоод гурван сар болсон. Ингэснээр түлш нийлүүлдэг компаниуд дотоод гэхээсээ илүү экспортлох сонирхол нэмэгдэж, түлшний үнэ эрс өссөн юм. Иймд ОХУ дотоод зах зээлийг тогтворжуулж, бензин, түлшний үнийг буулгах арга хэмжээ гэж ойлгож болно. Бид БНХАУ-аас тодорхой хэмжээгээр АИ 92 болоод дизель түлш импортолж байгаа ч цаашид тээвэрлэлтийн асуудал болон үнэ тулгамдах эрсдэлтэй байгаа. Энэ оны есдүгээр сарын 23-25 /2023.09.23-25/-нд ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчилна. Энэ айлчлалаар шатахуун экспортын асуудлыг төрийн өндөр дээд түвшинд ярилцан тохиролцохоор бэлтгэж байна. Бид шуурхай ажиллаж, асуудлыг долоо хоногт багтаан шийдвэрлэнэ гэж найдаж байна" гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө