Улсын хэмжээнд 2020-2023 оны байдлаар авто ослоор 228 хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ

Улсын хэмжээнд 2020-2023 оны байдлаар авто ослоор 228 хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны наймдугаар сарын 1-ний байдлаар авто ослоор 228 хүүхэд харамсалтайгаар амь насаа алджээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсон  жолоочийн тоо 151,212  тэднээс 31,166 нь эргээд замын хөдөлгөөнд оролцож журамлагдсан байна.

Удахгүй эхлэх намрын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэнэ. Энэ хуулийн төслийг Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах агуулгаар нь засаж шинэчлэн замын хөдөлгөөний танхайрал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үеийн хариуцлагыг чангатгах заалтуудыг ажлын хэсгийн ахлагчийн хувьд оруулна хэмээн Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээллээ.