Монголын сагсанбөмбөгчид FIBA-гийн “Шилдэг 10”-т багтжээ

Монголын сагсанбөмбөгчид FIBA-гийн “Шилдэг 10”-т багтжээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос 3х3 төрлийн хамгийн гайхалтай, шилдэг 10 мөчийг нэрлэхэд Монголын сагсан бөмбөгчдийн тоглолт уг шилдгүүдийн аравдугаар байрт багтаж чадсан байна. Монгол Улсын баг тамирчид 2019 онд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд түүхэн амжилт үзүүлсэн. Монгол Улсын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр маш гайхалтай, тэмүүлэлтэй, шуналтай, бахархмаар тоглолтыг харуулж чадсан гэж ОУСБХ-ны мэдээнд онцлон дурджээ.

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Литва болон Өмнөд Солонгосын багийг ардаа орхисон бол эмэгтэйчүүд Герман болон Угандаг төвөггүйхэн ялсан юм.

Энэ бол Чингис хааны удамт монголчуудын үзүүлсэн хамгийн гайхалтай тоглолт байлаа хэмээн олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад мэдээлжээ. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг ирэх 2020 оны зуны олимпын наадамд оролцох эрхээ 11 дүгээр сард авсан. Харин эрэгтэй шигшээ баг 2020 оны гуравдугаар сард болох тэмцээн эсвэл дөрөвдүгээр сард болох тэмцээнд олимпын эрхийн төлөө өрсөлдөх юм.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө