Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д оруулжээ

Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д оруулжээ

Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллагын энэ оны 2 дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо есдүгээр сарын 22-нд боллоо.

Тус уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг 4 сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д оруулжээ. 

Цаашид Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын Допингийн Эсрэг Үндэсний байгууллага хамтран ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Сонирхуулахад, манай улс 2024 оны олимпийн наадамд допингийн асуудлаас үүдэж цагаан туган дор оролцох эрсдэл үүсээд байгаа юм.