ШУУРХАЙ: Монгол Улсыг "Парис 2024"зуны олимпод "цагаан туг"-ийн дор оролцох эрсдэлд оруулсан Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Монгол Улсыг "Парис 2024"зуны олимпод "цагаан туг"-ийн дор оролцох эрсдэлд оруулсан Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэл үүссэн тул Засгийн газраас Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг томилоод байгаа билээ.

Тодруулбал, Вада буюу Олон улсын допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч ирж Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга сануулга өгч, тус хоёр төлөөлөгчийн дүгнэлтийг Вадагийн удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгсөн байдаг. 

Улмаар Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн /2023.09.20/ хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Монгол Улс олимпод цагаан туг дор оролцох эрсдэл үүссэн тул ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг ажиллахаар болсон юм. 

Тэгвэл дээрх асуудлуудтай холбоотойгоор "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага" НҮТББ-ын ерөнхийлөгч Ж.Хатанбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна. Түүнийг Монгол Улсыг 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэл үүсэхэд нөлөөлсөн. Дээрх төрийн бус байгууллагын үйл ажиллагааг явуулахдаа эрх мэдэл, алба тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг нэлээд олон үндэслэлээр шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 




ТЕНДЕРИЙН УРИЛГА

8 минутын өмнө