Дэд ахлагч Д.Баярбаасан гудамжинд таталт өгөн хэвтэж байсан иргэний амь насыг авран хамгаалжээ

Дэд ахлагч Д.Баярбаасан гудамжинд таталт өгөн хэвтэж байсан иргэний амь насыг авран хамгаалжээ

ОБЕГ-ын харьяа 112 дугаар ангийн харуул, дэд ахлагч Д.Баярбаасан есдүгээр сарын 23-нд гудамжинд таталт өгөн хэвтэж байсан иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Буянт-Ухаа-2” хотхонд 60 орчим насны эрэгтэй зүрх нь өвдсөний улмаас таталт өгөн унасан байхтай таарсан иргэн анхны тусламж үзүүлэн, амь насыг эрсдэхээс авран хамгаалсан байна. Улмаар Түргэн тусламжийн баг ирж тухайн иргэнд булчин суллах тариа хийн, иргэнийг ар гэрт нь хүргэж өгчээ.