Адуундаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон эрэгтэйн цогцсыг 12 өдрийн дараа Ховд голоос олжээ

Адуундаа явахаар гэрээсээ гараад сураггүй болсон эрэгтэйн цогцсыг 12 өдрийн дараа Ховд голоос олжээ

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум. 09.09-ний өдрийн 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь 09.12-ны өдөр гэрээс нь 2 км-т Ховд голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлага есдүгээр сарын 12-ны өдрийн 10:15 цагт Онцгой байдлын газарт ирсэн.

Дуудлага мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг 09.12-ны өдрөөс 09.20-ны өдрийг дуустал нийт 9 хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй зогсоосон бөгөөд ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх тухай хүсэлтийг есдүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан. Улмаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид есдүгээр сарын 24-ний өдрийн 08:00 цагаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат малчин Т/47 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 15:05 цагт гэрээс нь баруун урд зүгт 4 км зайтай “Арал толгой” гэдэг газар, “Ховд” голын эргээс 20 метр зайтай 7 метрийн гүнээс цогцсыг олж аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.